Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Godzilla vs. Kong” нээлтийн долоо хоногтоо 122 сая ам.доллар оллоо

зөвхөн БНХАУ-ын зах зээлээс л гэхэд 70 сая ам.доллар олсон байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Godzilla vs. Kong” нээлтийн долоо хоногтоо 122 сая ам.доллар оллоо
“Godzilla vs. Kong” нээлтийн долоо хоногтоо 122 сая ам.доллар оллоо. Зураг: МҮОНРТ

“Blair Witch”, “Death Note” зэрэг киноны найруулагч Адам Вингардын бүтээл “Godzilla vs. Kong” кино энэ сарын 26-нд нээлтээ хийсэн. “Godzilla”, “Kong” киног нэгтгэсэн тус бүтээлд Александр Скарсгард, Милли Бобби Браун, Ребекка Холл, Кайл Чандлер, Огури Сюн, Эйса Гонсалес нарын жүжигчин тоглосон юм.

Түүнчлэн “Godzilla vs. Kong” нээлтийн долоо хоногтоо олон улсын бокс оффисоос 122 сая ам.долларын ашиг орлого олж, эхний долоо хоногтоо л тэргүүлж эхэллээ. Түүнчлэн зөвхөн БНХАУ-ын зах зээлээс л гэхэд 70 сая ам.доллар олсон байна.

Хуваалцах