"Гол тоглогч" номын I болон II боть худалдаанд гарчээ
2018 онд хэвлэгдсэн даруйдаа худалдаалагдаж дууссан "Гол тоглогч" ном дахин цөөн тоогоор хэвлэгдэж, хоёрдугаар дэвтэртэйгээ хамт борлуулагдаж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Монголын сэтгүүл зүйн “памфлетын их мастер” хэмээн “цол”-луулаад буй сэтгүүлч Дамдинсүрэнгийн Дамдинжавын "Гол тоглогч-2" ном өнгөрсөн бямба гарагт төв талбайд болсон “Номын баяр”-ын үеэр нээлтээ хийсэн.
Тус ном эхний дэвтэртээ Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, З.Энхболд, Ц.Нямдорж зэрэг эрхмийн жинхэнэ түүхийг дэлгэж, өнгөрсөн оны “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл”-ээр шалгарсан. Харин энэ удаад “Гол тоглогч-2” номд Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд, Эрдэнийн Бат-Үүл, Бямбаагийн Нямтайшир, “MCS”-ийн Ж.Оджаргал зэрэг улс төр, нийгмийн гол зүтгэлтний талаар ёгт егөө хэлбэрээр өгүүлжээ.
Түүнчлэн 2018 онд хэвлэгдсэн даруйдаа худалдаалагдаж дууссан "Гол тоглогч" ном дахин цөөн тоогоор хэвлэгдэж, хоёрдугаар дэвтэртэйгээ хамт борлуулагдаж эхэлсэн байна.
Сонирхуулахад, "Гол тоглогч-1, 2" ном өнөөдрөөс эхлэн “Интер ном”, “Аз хур” номын дэлгүүр болон онлайн хүргэлтээр борлуулагдаж эхэлсэн аж.


















