Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гол, усны аюулаас болгоомжил

Сүүлийн хоёр хоногт Хэнтий, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт усны ослоор 5 иргэн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гол, усны аюулаас болгоомжил
Гол, усны аюулаас болгоомжил. Зураг: МҮОНРТ

Сүүлийн хоёр хоногт Хэнтий, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт усны ослоор 5 иргэн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдлээ.Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.Иймд:Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Хуваалцах