Гол, усны аюулаас урьдчилан сэргийлье
Утсаа шалгах, нарны тос түрхэх хугацаанд ч хүүхэд, эсвэл сул сэлэгч усанд живэх магадлалтай.
Мэдээллийн алба

Усанд живэх нь хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм.
Утсаа шалгах, нарны тос түрхэх хугацаанд ч хүүхэд, эсвэл сул сэлэгч усанд живэх магадлалтай.
Зөвхөн далай, гол, нуур гэлтгүй гэрийн бассейн, ванн зэрэгт живэх тохиолдлууд байдаг.
Усны ойролцоо байхдаа дараах зүйлсийг анхаараарай.
-Өөрийн хязгаараа мэддэг байх
-Ганцаараа сэлэхгүй байх
-Аврах хантааз ашиглах
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үед сэлэхгүй байх
-Өөрийн байгаа орчны онцлогийг мэддэг байх (голын урсгал, усны температур, гүехэн тунгалаг бус ус, усан доорх ургамал болон амьтад)
-Хүүхэд болон сул сэлэгч нараа анхаарах
-Хүн живж байх үеийн шинж тэмдгүүдийг мэддэг байх
-Живж буй хүнд туслах аргуудыг мэддэг байх амилуулах суурь тусламж болон анхны тусламж үзүүлэх чадвартай байх


















