Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна

Урин дулааны улирал ирж цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч, зугаалдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна
Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Урин дулааны улирал ирж цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч, зугаалдаг.

Гол, нуурын усанд осолдох тохиолдол нийслэлд сүүлийн өдрүүдэд 2 удаа бүртгэгдлээ.

Иймд:

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулж тоглуулахгүй байх

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

-Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах

-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх

-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах

-Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах