Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд бүгчим халуун байгаа учраас иргэд голын эрэг дагуу амарч, зугаалах үеэр санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдон амь насаа алдах эрсдэл гарсаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Гол усны ослоос сэрэмжлүүлж байна
Гол усны ослоос сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдэд бүгчим халуун байгаа учраас иргэд голын эрэг дагуу амарч, зугаалах үеэр санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдон амь насаа алдах эрсдэл гарсаар байна.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагаар /2016.06.25/ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг 2016.07.03-ны өдөр Шаамар сумын Дулаанхаан багийн нутаг Орхон, Ерөө голын бэлчирээс ОХУ-ын хил хүртэл 235 км усаар эрлийн ажиллагаа явуулж байна.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Сонсголон”-гийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Э /29 настай, эрэгтэй/ усанд осолдсон байсныг цогцсыг гарган ажилласан байна.

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн нутаг “Хайрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 8 км/ Монгол-Росцветмет уулын үйлдвэрийн талбайд жонш олборлолтын нүхэнд тогтсон тогтоол усанд иргэн Б /23 настай, эрэгтэй/ унаж осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, цогцсыг гарган ажиллажээ.

2016 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 17 аймгийн 19 суманд 19 удаа, нийслэлийн зургаан дүүрэгт найман удаа тохиолдсон байна.

Онцгой байдлын албаны албан хаагчид гол уснаас долоон хүний амийг аварсан бол 34 хүн гол усанд осолдож нас барсан. /Хүүхэд 13, том хүн 21/. Сэлэнгэ аймагийн Орхонтуул суманд эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Дорноговь аймгийн Айраг сум, Увс аймгийн Баруунтуруун суманд усны 3 осол тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах