Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гол, усны ослоос урьдчилан сэргийлээрэй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр аравдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан ч цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдан ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гол, усны ослоос урьдчилан сэргийлээрэй
Гол, усны ослоос урьдчилан сэргийлээрэй. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр аравдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан ч цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдан ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс гол, усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах