Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Голаны өндөрлөгийн асуудлаарх маргаан шинэ түвшинд хүрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Вашингтон 52 жилийн дараа Голаны өндөрлөгт Израйлийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх цаг ирлээ” гэж мэдэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голаны өндөрлөгийн асуудлаарх маргаан шинэ түвшинд хүрлээ
Голаны өндөрлөгийн асуудлаарх маргаан шинэ түвшинд хүрлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Вашингтон 52 жилийн дараа Голаны өндөрлөгт Израйлийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх цаг ирлээ” гэж мэдэгджээ. Голаны өндөрлөг нь стратегийн онцгой хэсэг, мөн Израйлийн төрт улсын аюулгүй байдал, бүс нутгийн аюулгүй байдалд чухал хэсэг гэж “твиттер” хуудсаараа жиргэжээ.

Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Дональд Трампад Голаны өндөрлөгт Израйлийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаад нь талархлаа илэрхийлсэн байна.

Харин Европын холбооны Дипломат албаны төлөөлөгч Майя Косьянчич Европын засаг захиргаа Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ “Европын холбооны байр суурь өөрчлөгдөөгүй. Европын холбоо олон улсын эрх зүйн дагуу 1967 оны долоодугаар сараас булаан авсан газар нутаг дээр Израйлийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Голаны өндөрлөг нь 1967 оныг хүртэл Сирийн нэг хэсэг байсан юм. Харин 1967 оны долоодугаар сарын эхээр Израйлийн арми зургаа хоногийн дайн хийж, энэ газар нутгийн гуравны хоёр хэсгийг эзлэн авсан байна.

Израйлийн парламент Голаны өндөрлөгт шүүн таслах эрхийг тараах тухай хуулийг 1981 оны 12 дугаар сард гаргасан. Үүнийг НҮБ-аас эсэргүүцэж, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Голаны өндөрлөгийг Дамаскт эргүүлэн өгөх, хуулиа цуцлахыг Израйл улсаас шаардсан юм.

Хуваалцах