Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голч оноо 2,8-аас дээш бол Төрийн сангийн зээлд хамрагдана

Их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчид элсэлтийн ерөнхий шалгалтын авсан онооноосоо шалтгаалж сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голч оноо 2,8-аас дээш бол Төрийн сангийн зээлд хамрагдана
Голч оноо 2,8-аас дээш бол Төрийн сангийн зээлд хамрагдана. Зураг: МҮОНРТ

Их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчид элсэлтийн ерөнхий шалгалтын авсан онооноосоо шалтгаалж сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг билээ.

Тухайлбал, буцалтгүй тусламжид бүтэн өнчин, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг эх, ар гэрийнхнийх нэг нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан тохиолдолд хамрагдах боломжтой юм байна.

Харин хөнгөлөлттэй зээлд хагас өнчин, малчин, нэн ядуу өрхийн болон цэргийн албыг хоёр жилээс дээш хугацаагаар хаасан хүүхдүүд хамрагдах боломжтой.

Тус зээлийн санхүүжилт нь ангиасаа шалтгаалж 350-650 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд 600-гаас дээш оноо авсан, хуучин суралцагчид 2.8-аас дээш голч оноотой тохиолдолд хамрагдах эрхтэй болно.

Зээл, тусламжид хамрагдахыг хүсэгчид өргөдлөө бичээд, сум болон хорооны тодорхойлолт, хагас өнчин бол эцэг эхийн нас барсан лавлагаа зэргийг бүрдүүлэх шаардлагатай юм байна.

Түлхүүр үг:төрийн сан
Хуваалцах