Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Голд суусан автомашинаа ухраах явцдаа хүн дайрсан харамсалтай хэрэг гарлаа

Уг хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голд суусан автомашинаа ухраах явцдаа хүн дайрсан харамсалтай хэрэг гарлаа
Голд суусан автомашинаа ухраах явцдаа хүн дайрсан харамсалтай хэрэг гарлаа. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Сүмт гэх газарт автомашинд дайруулсан хохирогч нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарчээ.

Тодруулбал, 36 настай Н гэх эрэгтэй “Land Cruiser-80” маркийн автомашин жолоодож байхдаа голын усанд суусан машинаа уснаас гаргах гэж ухраах явцдаа 36 настай эрэгтэй А-г дайрч амь насыг нь хохироожээ. Уг хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад анхаарахыг холбогдох байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах