Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Голден" гран-при тэмцээнд манай 10 бөх уригджээ

Энэ оны арваннэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Голден" гран-при тэмцээнд манай 10 бөх уригджээ
"Голден" гран-при тэмцээнд манай 10 бөх уригджээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны арваннэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно. IX дэх удаагаа болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 6, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 10 бөх уригджээ. Уригдсан бөхийн оронд тухайн орноос өөр бөх барилдуулж болох юм байна.

Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, түүнээс 2 мянгыг нь дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд 5 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 2 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна. Энэ тэмцээнээс өнгөрсөн жил П.Орхон, Б.Одончимэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга нар хүрэл медаль авсан байна.Тус тэмцээнд уригдсан манай эрэгтэй бөхчүүдийн нэрсийг танилцууулж байна.57 кг олон улсын хэмжээний мастер Эрдэнэбатын Бэхбаяр, "Хангарьд" клуб, “Алтай констракш” компанийн бөх, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга61 кг олон улсын хэмжээний мастер Батболдын Номин, Гацуурт-Олимп” клуб, ДАШТ-ний мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт65 кг Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, ”Алдар” спорт хороо, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, хошой мөнгөн медальт70 кг олон улсын хэмжээний мастер Гантулгын Идэрхүү, ”Гацуурт-Олимп” клуб, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт74 кг олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат, Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт86 кг олон улсын хэмжээний мастер Пүрвээгийн Өсөхбаатар, “Хилчин” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтМЧБХ

Хуваалцах