Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр дахин зарлагдлаа

Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 11 дэх жилдээ зарлалаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр дахин зарлагдлаа
Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр дахин зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 11 дэх жилдээ зарлалаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын голч дүн нь 3.5 болон түүнээс дээш, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг хангасан байх ёстой аж. Түүнээс гадна өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “Монгол улсын хөгжилд таны оролцоо” сэдвээр эссе бичиж ирүүлэх шаардлагатай юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com вэб сайтын “Ажлын байр” холбоос болон Голомт банкны лавлах утас 1646-аар холбогдож авах боломжтой.

Түлхүүр үг:Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр дахин зарлагдлаа
Хуваалцах