Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голомтын болон маршрутын халдваргүйтгэл хийлээ

Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компанийн 24 ажилтан өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голомтын болон маршрутын халдваргүйтгэл хийлээ
Голомтын болон маршрутын халдваргүйтгэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компанийн 24 ажилтан өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу халдварын голомт болон халдвар авсан иргэний зорчсон зургаан байршлын 4030 ам метр талбайд голомтын эцсийн болон маршрутын халдваргүйтгэл хийгээд байна.

Мөн шинжилгээний цэгүүд болон хүнсний худалдаа, үйлдвэрлэл, дэлгүүр гэх мэт үйл ажиллагааг нь зөвшөөрсөн аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 компанийн 31 ариутгагч 29 машинаар цэгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ. Энэ өдөр нийт 84 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 19920 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн байна.

Хуваалцах