Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голууд үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн хэвээр байна

Есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Онон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голууд үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн хэвээр байна
Голууд үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Онон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна.

Туул /Улаанбаатар/, Хэрлэн /Мөнгөнморьт, Өндөрхаан/, Улз / Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон /Дадал/, Балж, Хэрлэн / Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-25 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах