Голууд үертэй байна
Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Орхон гол, Увс нуурын савын Хахираа, Чигж, Баруунтуруун, Хариг Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн, Туул Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байна.
Мэдээллийн алба

Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Орхон гол, Увс нуурын савын Хахираа, Чигж, Баруунтуруун, Хариг Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн, Туул Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байна. Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-20 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Цаашид ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгаа тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс


















