Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голуудын усны түвшин 5-45 см-ээр нэмэгдээд байна

Энэ сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын нийт уртын дагууд болон зүүн хажуугийн Хурх гол Өмнөдэлгэр сум, Балж гол Дадал сум, Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг, Чойбалсан хот, Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Байдр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голуудын усны түвшин 5-45 см-ээр нэмэгдээд байна
Голуудын усны түвшин 5-45 см-ээр нэмэгдээд байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын нийт уртын дагууд болон зүүн хажуугийн Хурх гол Өмнөдэлгэр сум, Балж гол Дадал сум, Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг, Чойбалсан хот, Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Байдраг гол Баянбүрд, Таац гол Нарийнтээл, Хархираа-Түргэний уулсаас эхтэй Хархираа зэрэг гол үерийн түвшинг 10-45 см давсан хэвээр байна. Онон гол Дадал сум болон Халх гол Ялалт баг орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20-50 см даван тус тус үерлэж байгаа аж. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар авто машинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.

Түлхүүр үг:Голуудын усны түвшин 5-45 см-ээр ихсээд байна
Хуваалцах