Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Голуудын усны түвшин нэмэгджээ

Хаврын шар усны үерээс сэрэмжлээрэй. 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Идэр, Хойд тамир, Чулуут, өврийн Буянт,

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голуудын усны түвшин нэмэгджээ
Голуудын усны түвшин нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Голуудын усны түвшин нэмэгдэн хүчтэй үерлэж байна. Хаврын шар усны үерээс сэрэмжлээрэй. 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Идэр, Хойд тамир, Чулуут, өврийн Буянт, Завхан, Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай, Булган, Харбут зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-50 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 10-30 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрөөс 50-110 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурдсан голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах