Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голуудын усны түвшин нэмэгдсээр байна

Энэ сарын 28-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60-105 см, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Туул, Сөгнөгөр, Орхон гол Орхон сум орчмоор усны түвшин хоногт 5-20 см-ээр нэмэгджээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голуудын усны түвшин  нэмэгдсээр байна
Голуудын усны түвшин нэмэгдсээр байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 28-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60-105 см, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Туул, Сөгнөгөр, Орхон гол Орхон сум орчмоор усны түвшин хоногт 5-20 см-ээр нэмэгджээ. Мөн Бэлтэс, Үүр, Хараа гол Дархан хот, Сөгнөгөр, Туул гол Лүн сум, Сэлэнгэ мөрөн Орхон голын адаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшин 10-75 см даван, хүчтэй үерлэж байна. Түүнчлэн Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшин 10 см давсан байдалтай байгаа юм.

Харин өнөөдөр Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин хоногт 10-15 см, Дэлгэрмөрөн гол Мөрөн орчимд 40 см, Эг гол Хантай сум орчимд 50 см тус тус нэмэгдэж, Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор үерийн түвшин 5 см орчим даван үерлэх хандлагатай байна. Иймд дээр дурдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Түлхүүр үг:Голуудын усны түвшин нэмэгдсээр байна
Хуваалцах