Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгджээ

Голууд өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-60 см давсан бол Үүр гол үерийн түвшинд хүрч үерлэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгджээ
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

2021 оны тавдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, өврийн Буянт, Завхан, Алтай нурууны Ховд, Булган, Увс нуурын савын Тэс зэрэг голууд өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-60 см давсан бол Үүр гол үерийн түвшинд хүрч үерлэж байна.

Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах