Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна

Тавдугаар сарын 31-ний байдлаар Хэрлэн, Онон голуудын эхээр, Туул голын адгаар, Эг, Балж Барх Хангай нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна. Зураг: МҮОНРТ

Тавдугаар сарын 31-ний байдлаар Хэрлэн, Онон голуудын эхээр, Туул голын адгаар, Эг, Балж Барх Хангай нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.

Мөн Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Ховд гол Мянгад сум, Идэр гол Тосонцэнгэл сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, баталгаат гүүр гармаар зорчих, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Хуваалцах