Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ

Маргааш буюу зургаадугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн-Сүхбаатар сум орчимд 2-5 см нэмэгдэх төлөвтэй байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

2026 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн болон Алтай нуруунаас эхтэй Ховд, Булган, Буянт, Сагсай, Турган, Харбут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-90 см давсан байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн-Сүхбаатар сум орчимд 2-5 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Хуваалцах