Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см давсан байна

Зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар Алтайн нуруунаас эхтэй Ховд, Чигэртэй, Согоог, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см давсан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см давсан байна
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см давсан байна. Зураг: МҮОНРТ

Зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар Алтайн нуруунаас эхтэй Ховд, Чигэртэй, Согоог, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см давсан байна.

Энэ сарын 12-нд нутгийн зарим газраар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, дуу цахилгаантай аадар бороо тул голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах