Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна

Өнөөдрийн байдлаар Туул гол Алтанбулаг сум, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 5-25 см давсан хэвээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ /Зүүнбүрэн, Сүхбаатар сум/, Туул /Лүн/, Чонохарайх /Дөргөн сум/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул гол Алтанбулаг сум, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 5-25 см давсан хэвээр байна.

Гол мөрний усны түвшин тухайн үед орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер бууж болзошгүй тул ард иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер, усны аюулаас болгоомжтой байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах