Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голын эргийн ойролцоо суурьшсан аж ахуй нэгж, байгууллага, айл өрхүүдэд сэрэмжлүүлж байна

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 06 цагийн байдлаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голын эргийн ойролцоо суурьшсан аж ахуй нэгж, байгууллага, айл өрхүүдэд сэрэмжлүүлж байна
Голын эргийн ойролцоо суурьшсан аж ахуй нэгж, байгууллага, айл өрхүүдэд сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 06 цагийн байдлаар:

- Тэрэлж голын усны түвшин үерийн аюултай түвшинг 26 см давж, өнгөрсөн оны их үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна.

- Туул гол Улаанбаатар хот орчимд өмнөх шөнийн 22 цагаас хойш 5 см нэмэгдэж, үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхөж байна.

- Сэлбэ голын дагууд үерийн түвшинг 5 см орчим давсан хэвээр байна.

Иймд:

- Голын эрэг дагуу суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүд хамгаалалтын суваг шуудуу татах,

- Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах,

- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар

Хуваалцах