Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голын мөс цөмөрч хоёр иргэн нас баржээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голын мөс цөмөрч хоёр иргэн нас баржээ
Голын мөс цөмөрч хоёр иргэн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Шишхэдийн голын мөс цөмөрч “УАЗ Фургон” маркийн автомашинтай зорчиж байсан иргэн Д.Б /эмэгтэй, 37 настай/, П.Б /эрэгтэй, 57 настай/ нар живж нас барсан харамсалтай осол гарчээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Сүүлийн өдрүүдэд иргэд мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчих үед мөс цөмөрч, голд живж нас барах харамсалтай тохиолдлууд тасрахгүй байгаа тул гол, нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүллээ.

Хуваалцах