Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гомдол, мэдээлэл, хүлээн авах 110 утсыг шинээр нээлээ

Авилгатай тэмцэх газар /АТГ/ иргэдээс мэдээлэл авах тусгай 110 дугаарыг өнөөдрөөс эхлэн ажиллах юм байна. Иргэд тус дугаар руу залгаж, авилга, хээл хахуультай холбоотой бодит байдлыг үнэ төлбөргүй залгаж мэдээлэх боломжтой. 2019 оны эхний арван сарын байдлаар нийт ирсэн дуудлагын 13 хувийг утасны ду

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гомдол, мэдээлэл, хүлээн авах 110 утсыг шинээр нээлээ
Гомдол, мэдээлэл, хүлээн авах 110 утсыг шинээр нээлээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм.110 дугаарын утсаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд үнэ төлбөргүй хүлээн авна.Шинэ утсыг иргэд, олон нийтэд танилцуулж сурталчлах ажлыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд өчигдөр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбар болон “Бөмбөгөр” худалдааны зах дотор зохион байгууллаа.

Хуваалцах