Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ

Иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 72 дугаар сургуулийн хуучин эцэс дэх автобусны буудлын ард, айлын эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байршуулан үйл ажиллагаа явуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ
Гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 72 дугаар сургуулийн хуучин эцэс дэх автобусны буудлын ард, айлын эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байршуулан үйл ажиллагаа явуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь хориглосон, эсхүл үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах тухай шийдвэр гараагүй байхад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдлоо. Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа.

Хуваалцах