Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гондурасын цагаачид Гватемалийн хилээр дамжин АНУ-ыг зорьж байна

Гондурасын цагаачид Гватемалийн хилээр дамжин АНУ-ыг зорьж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гондурасын цагаачид Гватемалийн хилээр дамжин АНУ-ыг зорьж байна
Гондурасын цагаачид Гватемалийн хилээр дамжин АНУ-ыг зорьж байна. Зураг: МҮОНРТ

Гондурасын цагаачид Гватемалийн хилээр дамжин АНУ-ыг зорьж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ыг зорьсон Гондурасын 1500 гаруй цагаач ням гарагт Гватемалийн хилд хүрч очжээ. Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд нийлсэн бүлэг цагаачид Гондурасын хойд бүсийн Сан Педро Сула хотоос өнгөрөгч бямба гарагт гарчээ.

Тэд Гватемалаар дамжин, Мексикийн өмнөд хилд хүрч улс төрийн орогнол хүсэх, эсвэл тус улсаар дамжин өнгөрөхийг зөвшөөрдөг хүмүүнлэгийн виз мэдүүлэх гэж байгаа тухай цагаач дүрвэгчдийг ахлаж яваа хуульч Бартоло Фуэнтес ярьжээ.

Сан Педро Сула хотын нөхцөл байдлаас болж цагаач дүрвэгчдийн урсгал нэмэгдэх хандлагатай болсон байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Помпео хэд хоногийн өмнө төв Америкт хандан цагаач дүрвэгчдийн урсгалыг зогсоохыг хүссэн байна.

Мөн Гондурас дахь АНУ-ын Элчин сайдын яам цагаач дүрвэгчдийн асуудалд санаа зовниж, тэд Америкт нэвтрэх боломжтой гэсэн буруу мэдээлэлд автаж байгааг сануулжээ. Гондураст нийт өрхийн 64 орчим хувь нь ядууралд өртөж, дээрэм тонуул ихсэх болсон байна.

Хуваалцах