Гоо сайхны тэмцээнийг хоригложээ
Францын Сенат Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш байдлын тухай хуулийг хэлэлцэх үеэрээ насанд хүрээгүйчүүдийн дунд явуулдаг гоо сайхны тэмцээнүүдийг хориглохоор тогтжээ. Энэ хуулийг 196 сенатч дэмжсэн бол 146 нь эсэргүүцсэн байна. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд 2 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 30
Мэдээллийн алба

Францын сенат эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш байдлын тухай хуулийг хэлэлцэх үеэрээ насанд хүрээгүйчүүдийн дунд явуулдаг гоо сайхны тэмцээнүүдийг хориглохоор тогтжээ. Хуулийг 196 сенатч дэмжиж 146 нь эсэргүүцжээ. Харин хуулийг зөрчсөн тохиолдолд хоёр жил хүртэлх хугацаагаар хорих эсвэл 30 мянга хүртэлх еврогоор торгох аж.
Гэвч энэ шийдвэрийг хүн бүр дэмжихгүй байгаа аж. Тухайлбал Францын “Бяцхан авьяастнууд”, “Гоо охин” уралдааныг зохион байгуулагч хатагтай Мод Шевалье нь эдгээр уралдаанд зарим нэг хязгаарлалт хийх хэрэгтэй ч бүгдийг нь хаахын эсрэг байна гэжээ.


















