Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Google" алдартнуудын олон мянган нүцгэн зургийг устгажээ

"Google" компани алдартнуудын олон арван мянган нүцгэн зургийг устгасан байна. Тодруулбал, тэдгээр зургуудыг хакерууд хулгайлж, интернэтэд тавиад байсан юм. "Google"-ийн албан ёсны мэдэгдэлд онцлосноор хүсэлт ирсний дагуу хэдэн цагийн дотор зургуудыг устгаж, олон зуун хаягуудыг хаажээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Google" алдартнуудын олон мянган нүцгэн зургийг устгажээ
"Google" алдартнуудын олон мянган нүцгэн зургийг устгажээ. Зураг: МҮОНРТ

"Google" компани алдартнуудын олон арван мянган нүцгэн зургийг устгасан байна. Тодруулбал, тэдгээр зургуудыг хакерууд хулгайлж, интернэтэд тавиад байсан юм. "Google"-ийн албан ёсны мэдэгдэлд онцлосноор хүсэлт ирсний дагуу хэдэн цагийн дотор зургуудыг устгаж, олон зуун хаягуудыг хаажээ. Харин үүнээс өмнө хуульч Марти Сингер "хувийн нууцад халдсан" хэргээр "Google"-ийг шүүхэд өгнө хэмээн анхааруулсан талаар BBC мэдээллээ. Тухайлбал, "Google"-ийн удирдах албан тушаалтанд хаягласан түүний захидлыг "New York Post" нийтлэсэн бөгөөд захидалд "Google зургуудыг устгах тал дээр шуурхай, хариуцлагатай арга хэмжээ авч чадаагүй, мушгин гуйвуулагчдын жигшмээр үйлдлийг үл тоосон" хэмээжээ.

Хакерууд Кара Делевинь, Рианна, Ким Кардашиан, Женнифер Лоренс зэрэг олон алдартны хулгайлагдсан зургуудыг 4Chan зэрэг сайтуудад тавьсан нь багагүй шуугиан дэгдээсэн юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах