Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Google”-ийн ажилтнууд бэлгийн дарамтын эсрэг ажил хаялтад оролцжээ

“Google” корпорацын хэдэн мянган ажилтан ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг ажил хаялтад оролцжээ. Калифорнийн Маунтин-Вью-д байдаг “Google”-ийн төв байранд пүрэв гарагт болсон

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Google”-ийн ажилтнууд бэлгийн дарамтын эсрэг ажил хаялтад оролцжээ
“Google”-ийн ажилтнууд бэлгийн дарамтын эсрэг ажил хаялтад оролцжээ. Зураг: МҮОНРТ

“Google” корпорацын хэдэн мянган ажилтан ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг ажил хаялтад оролцжээ. Калифорнийн Маунтин-Вью-д байдаг “Google”-ийн төв байранд пүрэв гарагт болсон тусгай ажиллагаанд л гэхэд мянгаад ажилтан оролцсон байна. “Жинхэнэ өөрчлөлтийн төлөөх Google-ийн ажил хаялт” уриатай эсэргүүцлийн ажиллагаа Нью-Йорк, Дублин, Берлин, Сингапур дахь “Google”-ийн салбаруудад мөн явагджээ. Түүнийг зохион байгуулагчид бэлгийн дарамтын эсрэг хангалттай эрчимтэй арга хэмжээ авахгүй байгаад компанийхаа удирдагчдыг буруутгасан байна.

“Харамсалтай нь, манай удирдлага шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа нь бидний аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаггүйг харуулж байна” гэж эсэргүүцэлд оролцогчид хэлж байжээ. “Google”-ийн тэргүүн СундарПичаи өмнө нь, бэлгийн дарамттай холбоотой хэргээр 48 ажилтнаа халснаа мэдээлж байсан юм. Мөн энэ төрлийн зөрчлүүдтэй “Google” ямагт “хатуу чиг шугам” барьж тэмцэнэ гэсэн юм.

Иймэрхүү асуудлын араас хүмүүсийг айлгаж сүрдүүлэх, дарамтлах, мөн тэр талын зөрчил гомдлыг нуун дарагдуулахыг оролдсон олон тохиолдлын талаар өгүүлсэн нийтлэл “Нью-Йорк таймс” сонинд гарсны мөрөөр “Google”-ийн тэргүүн тийм мэдэгдэл хийж байжээ.

Хуваалцах