Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Google" компани 2012 онд жолоочгүй авто машиныг олон нийтийн зам дээр турших зөвшөөрөл авчээ

Интернет хайлтын системээр дэлхийн тэргүүлэгч "Google" компани маш олон салбарт шинийг санаачлагчдын нэг билээ.

Б.
Б.Энх-Амгалан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Google" компани 2012 онд жолоочгүй авто машиныг олон нийтийн зам дээр турших зөвшөөрөл авчээ
"Google" компани 2012 онд жолоочгүй авто машиныг олон нийтийн зам дээр турших зөвшөөрөл авчээ. Зураг: МҮОНРТ

Интернет хайлтын системээр дэлхийн тэргүүлэгч "Google" компани маш олон салбарт шинийг санаачлагчдын нэг билээ. 2012 оны тавдугаар сарын 4-нд тус компани дэлхийд анх удаа жолоочгүй авто машиныг олон нийтийн зам дээр турших туршилтын зөвшөөрлийг авчээ.

Туршилт хийх зөвшөөрлийг Невада мужийн авто тээврийн газраас олгосон бөгөөд уг муж нь мөн жолоочгүй авто машин турших зөвшөөрөл өгсөн АНУ-ын анхны муж болсон юм.

"Google" компани туршилтаа Лас Вегас хотноо хийсэн бөгөөд зөвшөөрөл авснаас хойш 2012 оны наймдугаар сарын байдлаар тус хотын олон нийтийн авто машины зам дээр, ойролцоогоор 482 мянган км замыг жолоочгүй авто машины туршилтаа ямар ч аюул осолгүй хийж гүйцэтгэжээ.

Хуваалцах