Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Google", "Tencent" компанитай шинэ технологи нэвтрүүлэх гэрээ байгуулжээ

"Google" компани БНХАУ-ын технологийн компани болох "Tencent"-тэй лицензийн гэрээ байгуулснаа мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Google", "Tencent" компанитай шинэ технологи нэвтрүүлэх гэрээ байгуулжээ
"Google", "Tencent" компанитай шинэ технологи нэвтрүүлэх гэрээ байгуулжээ. Зураг: МҮОНРТ

"Google" компани БНХАУ-ын технологийн компани болох "Tencent"-тэй лицензийн гэрээ байгуулснаа мэдэгджээ. "Google" гэрээний заалтуудыг нарийвчлан задлаагүй ч 500 тэрбум ам.долларын өртөг бүхий технологи, бүтээгдэхүүн зэрэг өргөн хүрээ хамарсан урт хугацааны гэрээ гэж онцолжээ.

Талууд шинэ технологи нэвтрүүлэхээр хамтран ажиллах юм байна. "Google" компанийн Патентын албаны дарга Майк Ли "Бид "Tencent" компанитай патентын лицензээ хамтран эзэмших гэрээ байгуулсандаа баяртай байна. Томоохон технологийн компаниуд хамтран ажилласнаар хэрэглэгчдэд илүү сайн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх боломжтой" гэж мэдэгджээ.

Хэдийгээр "Google"-ийн үндсэн хайлтын системийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт ашиглах боломжгүй ч өнгөрсөн оны 12 дугаар сард "Google"-ийн зүгээс хиймэл оюун ухаан бүтээх судалгааны лабораторийг БНХАУ-д байгуулна гэж мэдэгдсэн. Тус лабораторийг Шэньжэньд нээх төлөвлөгөөтэй байна.

Түүнчлэн "Google" БНХАУ-ын үүрэн телефоны платформ "Чушао" компанид хөрөнгө оруулсан байна. Нөгөөтэйгүүр, энэхүү гэрээ нь "Tencent" компанид дэлхийн зах зээлд байр сууриа бататгах томоохон боломж олгох юм.

"WeChat" аппликейшн болон тоглоомуудаараа өндөр ашиг олсон "Tencent" компани өнгөрсөн онд "Снэп", "Спотифай" болон "Тесла" компанид их хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ.

Хуваалцах