Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гоц халдварт цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтад 26 сая төгрөг зарцуулна

Мөн гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үйл ажиллагааны зардалд шаардагдах 26 сая 533 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгажээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гоц халдварт цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтад 26 сая төгрөг зарцуулна
Гоц халдварт цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтад 26 сая төгрөг зарцуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг энэ сарын 12-ны өдрөөс 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, шаардагдах вакцин, халдвар хамгааллын хувцас, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллах юм байна.

Хуваалцах