Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан болно

Гарамын Долгорсүрэнгийн нэрэмжит Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан ирэх гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгуулагдахаар болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан болно
Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Консерваторийн БЦМС, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдааныг зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, Монгол Улсын Ардын багш, гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгорсүрэнгийн нэрэмжит Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан ирэх гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгуулагдахаар болжээ.

Хуваалцах