Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг болж байна

Говь-Алтай аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт болж байна. Аймгуудын одоогийн нөхцөл байдал, тулгарч байгаа ноцтой бэрхшээлүүдийн талаар тодруулж, аймагт хэрэгжүүлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг болж байна
Говь-Алтай аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг болж байна. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт болж байна. Аймгуудын одоогийн нөхцөл байдал, тулгарч байгаа ноцтой бэрхшээлүүдийн талаар тодруулж, аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулах зорилготойгоор тус арга хэмжээ зохиогдож байна.

Хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд, сумдын удирдлагууд агентлаг байгууллагуудын дарга мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож байна. Хэлэлцүүлгийг үндэсний хөгжлийн газар, JICA олон улсын байгууллага, GIZ Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон аймгийн Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэг хөгжлийн алсын хараа тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа.

Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулагдаж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нарын санал санаачилга, мэдээллийг сонссон юм. Арга хэмжээний төгсгөлд ач холбогдлыг үнэлж, цаашид иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн тодорхой бүтээлч саналууд дэвшүүлсэн юм гэж "Монголын мэдээ" сувгийн Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч Р.Төмөрчөдөр мэдээллээ.

Хуваалцах