Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймагт гурван талт түншлэлийн зөвлөгөөн боллоо

Говь-Алтай аймагт "Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын гурван талт түншлэлийн аймгийн зөвлөгөөн"-ийг зохион байгуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймагт гурван талт түншлэлийн зөвлөгөөн боллоо
Говь-Алтай аймагт гурван талт түншлэлийн зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймагт "Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын гурван талт түншлэлийн аймгийн зөвлөгөөн"-ийг зохион байгуулсан байна. Энэ үеэр улсын болон орон нутгийн эдийн засаг, санхүүгийн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдралын түвшинг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг хэллээ.

Иргэдийг ажилтай, орлоготой амьдрал ахуй нь хангалуун сайхан байлгах үүргийг төр дангаараа гүйцэтгэж чадахгүй. Харин баялаг бүтээгч хувийн хэвшил, хүний эрхийг хангагч иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор гүйцэтгэж чадна. Цаашид төрийн үйлчилгээний чанарын талаар сэтгэл ханамжийн судалгаа гаргаж, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад тээг болдог зүйлсийг багасгах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.

Хуваалцах