Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймагт хоршоологчдын зөвлөгөөн болно

Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 407 шинэ хоршоо байгуулагдаж, 56.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймагт хоршоологчдын зөвлөгөөн болно
Говь-Алтай аймагт хоршоологчдын зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаалаар "Говь-Алтай аймгийн хоршоологчдын зөвлөгөөн"-ыг 2025 оны нэгдүгээр сарын 28-нд Алтай хотод зохион байгуулах гэж байна.Зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн 18 сумын 400 орчим малчин хоршоологч оролцоно.

Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 407 шинэ хоршоо байгуулагдаж, 56.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Хуваалцах