Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймагт "Мөнгөн өвөл-2017" цас, мөсний баяр болжээ

Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олноороо эрүүл агаарт гарч нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, цэвэр агаарт аялах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр "Мөнгөн өвөл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймагт "Мөнгөн өвөл-2017" цас, мөсний баяр болжээ
Говь-Алтай аймагт "Мөнгөн өвөл-2017" цас, мөсний баяр болжээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олноороо эрүүл агаарт гарч нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, цэвэр агаарт аялах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр "Мөнгөн өвөл-2017" арга хэмжээг зохион байгуулсан байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Олон нуурт болсон энэхүү баярт тус аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, Биеийн тамир спортын газрын ахлах мэргэжилтэн Ж.Уранчимэг нар оролцож, үйл ажиллагааг нээж үг хэлсэн байна. Мөсний баярт 40 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 1300 хүн оролцжээ. Энэ үеэр байгууллага хамт олны хурд хүч авхаалж самбаа, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхээр дөрвөн төрлийн тэмцээн зохион байгуулсан байна.



Цэвэр агаар-байгальд ээлтэй аяллын талаар албан байгууллагын мэндчилгээ, мөсний шагай, тэшүүртэй буухиа, олс таталт гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулж, нийлбэр дүнгээр эхний 3 байр эзэлсэн байгууллага, хамт олныг шалгаруулж шилжин явах цом, мөнгөн шагналаар шагналаа. Тэмцээний дүнгээр:

· Байгууллагын мэндчилгээ

1-р байр- Цагдаагийн газар

2-р байр- МСҮТ

3-р байр-Аймгийн нэгдсэн эмнэлэг

· Буухиа уралдаан

1-р байр- МСҮТ

2-р байр- Алтайн мөсөн гулгуур

3-р байр-Аймгийн Засаг даргын Тамгын газар

· Мөсний шагай

1-р байр- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

2-р байр- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

3-р байр-Ардын дуу бүжгийн Алтай чуулга


· Олс таталт

1-р байр- Аймгийн Засаг даргын Тамгын газар

2-р байр- Цагдаагийн газар

3-р байр-Аймгийн нэгдсэн эмнэлэг

Тэмцээний нийлбэр дүнгээр:

1-р байр- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

2-р байр- Аймгийн Засаг даргын Тамгын газар

3-р байр-Аймгийн нэгдсэн эмнэлэг шалгарчээ.

Хуваалцах