Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Говь-Алтай аймагт шатахууны үнэ 20-60 төгрөгөөр нэмэгджээ

Шатахууны үнэ нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлж байгаа нь иргэдэд хүнд тусч байна гэж хэлж байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймагт шатахууны үнэ 20-60 төгрөгөөр нэмэгджээ
Говь-Алтай аймагт шатахууны үнэ 20-60 төгрөгөөр нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд хоёр удаагийн давтамжтайгаар шатахууны үнээ 20-60 төгрөгөөр нэмжээ. Иргэдийн түгээмэл хэрэглэдэг өргөн хэргэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлдөг гол хүчин зүйл бол шатахуун. Ингэж нэмэх сургаар импортын бараа бүтээгдэхүүнээс гадна гурил, будаа, сүү, махны үнэд ч нөлөөлсөн байгаа аж.

Шатахууны үнэ нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлж байгаа нь иргэдэд хүнд тусч байна гэж хэлж байна.

Сүүлийн саруудад иргэдийн худалдан авах чадвар буурсныг худалдаа эрхлэгч нар хэлж байлаа.

Хуваалцах