Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймагт үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт болж байна

Нийгмийн даатгалын ерөнхий газартай байгуулсан 34 тоот гэрээний дагуу Говь-Алтай аймагт өнөөдөр "Форумланд" ХХК-ийн дэргэдэх "Форум" сургалтын төвийн багш нар "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх" чиглэлээр сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймагт үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт болж байна
Говь-Алтай аймагт үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Нийгмийн даатгалын ерөнхий газартай байгуулсан 34 тоот гэрээний дагуу Говь-Алтай аймагт өнөөдөр "Форумланд" ХХК-ийн дэргэдэх "Форум" сургалтын төвийн багш нар "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх" чиглэлээр сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Сургалтыг гурав хоногийн турш удирдах албан тушаалтнууд, эрчим хүчний салбарт ажиллагсад, хувийн хэвшлийн байгууллагуудад тус тусад нь зохион байгуулж буй юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шинэ стандарт болох OHSAS 18001 стандартыг энэ үеэр танилцуулжээ. Одоогоор манай улсад 20 гаруй байгууллага энэхүү стандартыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан манай улс MNS OHSAS 18002:2015 стандартыг боловсруулан гаргаад байна.


Хуваалцах