Говь-Алтай аймагт явуулын PCR лаборатори ажиллаж эхэллээ
өнөөдрөөс тус аймгийн төвд хөл хорионд орсон малчдыг нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулж сум руу нь явуулах ажлыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

PCR шинжилгээний явуулын лаборатори өнөөдрөөс Говь-Алтай аймагт ажиллаж эхэллээ. Говь-Алтай аймаг өмнө нь буюу коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш PCR шинжилгээний сорьцуудаа Ховд, Баян-Өлгий аймагт илгээж хариугаа гаргаж байсан.
Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарын санаачилгаар ЭМЯ-наас Говь-Алтай аймагт явуулын лабораторийг ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу өнөөдрөөс PCR шинжилгээг аймагтаа авдаг болсон тухай тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдээлэв.
Түүнчлэн сүүлийн 24 цагт түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 119 нийт 12837, PCR шинжилгээг 285 нийт 2499 сорьцод хийсэн байна.
Үүнээс гадна өнөөдрөөс тус аймгийн төвд хөл хорионд орсон малчдыг нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулж сум руу нь явуулах ажлыг зохион байгуулж байна.


















