Говь-Алтай аймгийг ундны цэвэр усаар хангана
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 14 сая еврогийн хөнгөлттэй зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх “Тайшир-Алтай ус хангамж” төслийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг Говь-Алтай аймагт хэрэгжүүлж одоогоор бүтээн байгуулалтын ажил 50 гаруй хувьтай явагдаж байна.
Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэнэ. Үүний үр дүнд Алтай хотын 19 мянган хүн амын амьдрах нөхцөл болон тэдэнд үзүүлэх усны үйлчилгээний чанар дээшилнэ.


















