Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд газар хөдөллөө

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар хоёрдугаар сарын 12-ны 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд газар хөдөллөө
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд газар хөдөллөө. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар хоёрдугаар сарын 12-ны 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс цахим шуудангаар өнөөдөр 07:00 цагт ирүүлжээ.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.Буянзаяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэж мэдээллээ.

Хуваалцах