Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймгийн Жаргалан сум мал угаалгын тоног төхөөрөмж, автомашинаар бүрэн хангагдлаа

Мал сүргийг гадна шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх угаалга, туулгалт, боловсруулалтад хамруулах, малын хашаа хороо, өвөлжөө бууцыг ариутгал,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн Жаргалан сум мал угаалгын тоног төхөөрөмж, автомашинаар бүрэн хангагдлаа
Говь-Алтай аймгийн Жаргалан сум мал угаалгын тоног төхөөрөмж, автомашинаар бүрэн хангагдлаа. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймаг 18 сум мал аж ахуйн 88 багтай, 7944 малчин өрхийн 3013.2 мянган малтай, аймгийн хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний 48 нэгж мал амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Мал сүргийг гадна шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх угаалга, туулгалт, боловсруулалтад хамруулах, малын хашаа хороо, өвөлжөө бууцыг ариутгал, халдваргүйтгэлд аймгийн суурин угаалгын ванн 23, ДУК автомашин 5, зөөврийн 50 мал угаалгын тоног төхөөрөмжтэй.

Энэ онд эрсдэл бүхий бүс нутгийн 601.2 мянган малыг угаалгад хамруулахаар төлөвлөж 433.3 мянган мал хамрагдаж 71.9 хувьтай байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах