Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймгийн Хөхморьт сум ухаалаг худагтай боллоо

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд өндөр хүчин чадал бүхий шүүлтүүртэй ундны усны ухаалаг худаг ашиглалтад орлоо. Худаг ашиглалтад орсноор тус сумын 5 дугаар багийн 117 өрхөөс гадна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн Хөхморьт сум ухаалаг худагтай боллоо
Говь-Алтай аймгийн Хөхморьт сум ухаалаг худагтай боллоо. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд өндөр хүчин чадал бүхий шүүлтүүртэй ундны усны ухаалаг худаг ашиглалтад орлоо. Худаг ашиглалтад орсноор тус сумын 5 дугаар багийн 117 өрхөөс гадна бусад багийн иргэд ч ундны цэвэр ус болон ахуйн хэрэглээний усаар тогтмол хангагдаж иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байсан сөрөг үзүүлэлтүүд буурах нөхцөл бүрдэх юм.

2017-2019 оны хооронд аймгийн 18 сум, 2 тосгоны 77 ундны эх үүсвэрээс дээж авч 62 үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторид нарийвчилсан шинжилгээ хийлгэхэд Хөхморьт сумын ундны усны худгаас 14-17 төрлийн хүнд металл стандартаас 2 дахин их гарчээ. Хөхморьт сумын тухайд нийт 2338 хүн амтай 680 өрхтэй үүнээс 290 гаруй өрх сумдаа суурин оршин суудаг.

НҮБ-ын хүүхдийн сан, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын нийт 116,7 сая төгрөгийн санхүүжилтээр Хөхморьт сумын ард иргэдийг стандарт шаардлагад нийцсэн ундны цэвэр ус болон ахуйн хэрэглээний усаар хангах өндөр хүчин чадал бүхий шүүлтүүртэй ухаалаг худаг говь нутагт ашиглалтад орсонд нутгийн түмэн талархалтай байгаа юм.

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хүн амыг стандартын шаардлагад нийцсэн усаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байгаагаа илэрхийллээ.

МҮОНРТ-ийн Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч Р.Төмөрчөдөр

Хуваалцах