Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Говь-Алтай аймгийн Тайшир сумаас улсын алдарт уяач эмэгтэй тодорлоо

Энэ үеэр Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Э.Цолмон хэмээх бүсгүй улсын хэмжээнд хоёр дахь улсын цолтой эмэгтэй уяач болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн Тайшир сумаас улсын алдарт уяач эмэгтэй тодорлоо
Говь-Алтай аймгийн Тайшир сумаас улсын алдарт уяач эмэгтэй тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын уяачдын түүхэнд дахин нэг онцлог үйл явдал болсон нь эмэгтэй уяач улсын алдарт хэмээн цол хүртсэн мөч байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч цолны болзлоо хангасан уяачдад өнөөдөр үнэмлэх, тэмдгийг нь гардуулсан юм.

Энэ үеэр Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Э.Цолмон хэмээх бүсгүй улсын хэмжээнд хоёр дахь улсын цолтой эмэгтэй уяач болж байна.

Түүнээс өмнө Сэлэнгэ аймгийн уяач Д.Хорлоодой 1991 онд дээрх цолыг хүртэж байсан юм.

Э.Цолмон нь Монгол Улсын манлай уяач, “Иточу” компанийн захирал Т.Энхбатын гэргий юм.

Түүний хувьд 2004 оноос морь уяж, 2008 оноос амжилт гаргаж эхэлжээ. Анхны нэр гаргасан хурдан хүлэг нь Төгс хүрэн азарга нь юм.

Хуваалцах