Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймгийнхан төсвөө өөрсдөө захирах боломжтой боллоо

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын гаргасан захирамжийн дагуу сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт төсөв хариуцан ажилладаг салбар газрууд сар болгон төсвөө хэрхэн юунд зарцуулсан талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийнхан төсвөө өөрсдөө захирах боломжтой боллоо
Говь-Алтай аймгийнхан төсвөө өөрсдөө захирах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын гаргасан захирамжийн дагуу сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт төсөв хариуцан ажилладаг салбар газрууд сар болгон төсвөө хэрхэн юунд зарцуулсан талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо. Учир нь шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нэгэн ажил бол төрийн албан байгууллагууд иргэддээ нээлттэй болон нээлттэй засаглалыг хөгжүүлэх явдал юм. Тиймээс ард иргэд өөрсдийн төрийн байгууллагын төсвийг хянадаг болсноор төр захиргааны байгууллагууд мөнгө иддэг болон өөр юманд зарцуулдаг гэх үзэл арилна гэж албаны хүмүүс мэдэгдэж байлаа. Тиймээс Говь-Алтай аймгийн төр захиргааны байгууллага аймаг даяараа сар бүрийн эхний долоо хоногийн хагас сайн өдөр нэгдсэн журмаар иргэддээ төсвийнхөө мэдээллийг нээлттэй танилцуулдаг боллоо.

Түлхүүр үг:говь алтай
Хуваалцах