Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Говь-Алтайд дахин сонгууль явуулна

Харин дахин сонгуульт аймгийн сонгуулийн хорооноос 164 сая төгрөг зарцуулах саналаа хүргүүлсэн ч, Сонгуулийн Ерөнхий Хороо 32,4 сая төгрөг болгон танасан байна. Дахин сонгуульт зарцуулах төсвийн саналыг ойрын өдрүүдэд СЕХ-ноос УИХ-д оруулж батлуулах гэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтайд дахин сонгууль явуулна
Говь-Алтайд дахин сонгууль явуулна. Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймагт аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулна. Өөрөөр хэлбэл 2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр тус сонгуулийн тойргийн хороо МАХН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэрсийг саналын хуудаснаас хассан ажээ. Энэ дагуу МАХН-ын зүгээс бүхий л шатны сонгуульт гомдлоо гаргасан бөгөөд эцэст нь Дээд шүүх хэлэлцээд дахин сонгууль явуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Дахин сонгууль нь аймгийн хэмжээнд болохгүй, зөвхөн тухайн үед МАХН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн тойрогт сонгууль болох юм. Тус аймаг нь ИТХ-ын 35 суудалтай байдаг ба түүний 17 суудалд нь дахин сонгуулиа хийх юм байна.

Харин дахин сонгуульт аймгийн сонгуулийн хорооноос 164 сая төгрөг зарцуулах саналаа хүргүүлсэн ч, Сонгуулийн Ерөнхий Хороо 32,4 сая төгрөг болгон танасан байна. Дахин сонгуульт зарцуулах төсвийн саналыг ойрын өдрүүдэд СЕХ-ноос УИХ-д оруулж батлуулах гэнэ.

Түлхүүр үг:Говь-Алтай аймаг
Хуваалцах