Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Говь-Алтайгаас нийслэл рүү гүйсэн Б.Болдбаатар бариандаа орлоо

Тэрбээр 2021 зургаадугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн төвөөс гарч 1250 км замыг туулсан юм

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтайгаас нийслэл рүү гүйсэн Б.Болдбаатар бариандаа орлоо
Говь-Алтайгаас нийслэл рүү гүйсэн Б.Болдбаатар бариандаа орлоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооноос санаачлан орон даяар зохион байгуулсан “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин хөнгөн атлетикийн ахмад тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар” чиглэлд гүйж өнөөдөр барианд орлоо.

Тэрбээр 2021 зургаадугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн төвөөс гарч 1250 км замыг туулсан юм.

Хуваалцах